Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгийн Похан хотноо хоёр өдрийн өмнө 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.
Хүчтэй чичирхийлэл Похан хот даяар мэдрэгдсэн бөгөөд 374 км-ийн цаана байрлах нийслэл Сөүл хотноо хүртэл мэдрэгдсэн гэнэ.
Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар 1000 орчим барилга, байшин нурсан гэнэ. Орон гэрээ алдаад буй иргэдийг хотын удирдлагууд түр хорогдох байруудад байршуулжээ.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин орон гэрээ алдаж, сэтгэл санааны хямралд орсон ард түмнээ сэтгэлийн тэнхээтэй байхыг урилсан аж.