Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч П.Хашчулууны “Эрх баригчдад Б.Хурцыг Солонгос руу хөөхөөс илүү чухал ажил баймаар юмаа” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр багш нарын хугацаагүй ажил хаялтыг зохион байгуулсан билээ. Үүний талаар “Хугацаагүй ажил хаялт түр зогсож, хэлэлцээрийн ширээний ард суухаар боллоо” хэмээх өдрийн сурвалжилгыг тэргүүн нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч П.Хашчулууны “Эрх баригчдад Б.Хурцыг Солонгос руу хөөхөөс илүү чухал ажил баймаар юмаа” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатартай хийсэн ярилцлага улс төрийн тавдугаар нүүрэнд хэвлэгдлээ. Тэрээр “МАН-ын Их хурлаар намын даргад хариуцлага тооцохгүй” хэмээн онцлон хэлжээ.

Баянгол дүүргийн I хороонд байрлах “Кастле” гэх баарны үүдэнд хэсэг залуус танхайрсан хэрэг энэ сарын 11-12-нд шилжих шөнө гарсан билээ. Уг хэргийн талаар баримт үйл явдлын зургаадугаар нүүрэнд “Сэлэм эргүүлсэн этгээд хүний амь нас, эрүүл мэндэл халдахаар заналхийлжээ” сурвалжилгаас онцлон хараарай.

“Гранд мед” эмнэлгийн Нуруу нугасны мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч М.Тэмүүжинтэй хийсэн ярилцлагыг XII хүлээн авч уншаарай. Тэрээр “Монголчууд нэг өвчнөөс айх хэрэггүй боллоо” гэжээ.

Саудын Арабын улсад өнгөрсөн сарын сүүлээр болсон “Хөрөнгө оруулагчдын олон улсын хурал”-ын үеэр роботод иргэншил олгосноо зарласан юм. Үүний талаар танин мэдэхүйн XIII нүүрнээс “Дэлхийн анхны иргэншилтэй робот София” мэдээнээс унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *