Categories
мэдээ нийгэм

ХНХ-ын сайд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нартай уулзав

ЗурагХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад мэргэжлийн боловсролын салбарт нийт 83 МСҮТ болон политехник коллеж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэдгээрээс 38 нь төрийн өмчийн сургууль бөгөөд нийт 1496 багштай. Сүүлийн жилд мэргэжлийн боловсролын сургуульд элсэгчдийн тоо буурч, зарим мэргэжлээр сурах хүнгүй байгаагаас багш нарын заах хичээлийн цаг цөөрч, ажилгүй болоход хүрч байгааг багш нар онцолж байлаа. Мөн тэд ажил хаяж байгаа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг дэмжиж байгаа ч мэргэжил эзэмшихээр хичээнгүйлэн сурч буй шавь нарынхаа хичээлийг тасалдуулахгүйн тулд энэ ажиллагаанд оролцохгүй байгаа гэдгээ сайдад танилцуулав.
С.Чинзориг сайд тэдний асуудлыг шийдвэрлэхийн тулд Сангийн яам, ХНХЯ, багш нарын төлөөллийг багтаасан хамтарсан ажлын хэсэг гаргаж асуудлыг шийдэх хэрэгтэй хэмээв. Түүнчлэн Засгийн газраас төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, мэргэжлийн боловсролын салбарт цаашид хэрэгжүүлэх бодлого арга хэмжээнийхээ талаар багш нартай санал солилцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *