Замын-Үүдээс манай сонины тусгай сурвалжлагч
Э.Хүрэлбаатар, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар мэдээлж байна. Охин алга болдог өдөр эцэг, эх хоёр нь үнэхээр Дорноговь аймаг руу явсан уу? ямар хэргээр явсан, охин гэртээ яагаад ганцаар үлдэх болов. Хэмээх асуудлаар сураггүй алга болоод байгаа Д.Сэржмядаг охины аав, ээжийг холбогдох байгууллага шалгаж байсан билээ. Охины аав Д.Дашдулам аймгийн төвд ажилд орохоор бүртгүүлэх гэж явсныг тогтоосон байна. Мөн Д.Дашдулам, Б.Хоролмаа нарыг аймгийн төврүү явсныг хамт явсан зорчигчид баталжээ.
Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас хүлээн авна уу.
Б.ҮРЖИГ