Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабарын “Биднийг хэн тэжээдэг вэ?” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Тэргүүн нүүрэнд “Ирэх жилүүдэд Монголчуудын төлөх их наядын өр” хэмээх сурвалжилгыг хүлээн авч үзээрэй.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авсныг улс төрийн хоёрдугаар нүүрнээс унших боломжтой. Тэрээр “Би багш нараа үхэртэй зүйрлэх хүн биш ээ” гэсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Биднийг хэн тэжээдэг вэ?” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Улс төрийн тавдугаар нүүрнээс өчигдрийн УИХ-ын үдээс хойших чуулганы хурлаар “МАН-ын бүлэг төсвийн асуудлаар тав хоногийн завсарлага авав” сурвалжилгыг хүлээн авч үзээрэй.

“Цэргийн баяр тэмдэглэж байсан залуус бусдын амь насыг хөнөөсөн хэрэг”-ийн талаар манай сонинд гарч байсан билээ. Хохирогчийн аав Р.Нямхүүтэй хийсэн ярилцлагыг баримт үйл явдлын долоодугаар нүүрнээс сонирхон хараарай. Тэрээр “Хүүг минь хөнөөсөн гэмт хэрэгтнүүд ажлаа хийгээд сул чөлөөтэй явж байна” тодотгон хэлжээ.

Дэлхий мэдээний есдүгээр нүүрнээс “Умард Солонгост 200 хүн амь үрэгджээ” хэмээх мэдээг онцлон хараарай.

Мөн Отгонтэнгэр хайрханд эндсэн уулчдыг эрэн хайхаар хамгийн түрүүнд уулнаа авирсан Завхан аймгийн Онцгой байдлын газрын гурван аврагчтай Улиастай хотод ажлын нь газарт уулзан ярилцсаныг XII-ээр нүүрнээс хүлээн авч үзээрэй. Тэд “Гурван давхар байшингийн дээвэр дээр сэрүү оргидог юм чинь гурван мянгаад метрт хүйтэн байхаас аргагүй” хэмээн онцлон хэлжээ.

“Өдрийн сонин”-ы суу билэгтний өлгий арван гуравдугаар нүүрнээс “Хавар намрын цасан сархиат харлаг тахь шиг эрээн уул”-ын тэмдэглэл дэх “Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж”- ийн тухай нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *