УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар,
-“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
-Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/.
Байнгын хороодын ажлын хэсгийн хуралдаанаар,
-Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
-Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34, 35 дугаар байрны нөхцөл байдал, “Нарлагбуянт-Ухаа” төслийн ажилтай танилцах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагаас хуралдана.