Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр Ардчилсан залуучуудын холбоо (АЗХ)-ны Ерөнхийлөгчид өрсөлдөж буй С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулав.
Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллагын тэргүүнд нэр дэвшигчид өнөөдрөөс 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм. Энэ нь нэг жилийн өмнө өрнөж байсан Ардчилсан намын даргын сунгаатай ижил бөгөөд бүх гишүүдийн саналаар тэргүүнээ тодруулах юм.
Мөн Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд өрсөлдөхөөр нэр дэвшсэн Ж.Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулж өгсөн юм. Тэд мөн л нийслэлийн есөн дүүргийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзана.