Categories
мэдээ нийгэм

Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Хунанг сонголоо

Хуульчдын холбоог Ж.Хунан тэргүүлнэ

Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурал өчигдөр болж өнгөрлөө. Энэ үеэр Хуульчдын холбооны гурав дахь Ерөнхийлөгчөөр Жаргалсайханы Хунанг сонголоо.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулдаг юм байна. Хуульд зааснаар Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх бөгөөд энэ удаагийн Их хуралд шүүгчийн төлөөллөөс 107, прокурорын төлөөллөөс 107, өмгөөлөгчдийн төлөөллөөс 213, бусад хуульчдын төлөөллөөс 107 хуульч буюу нийт 534 хуульч төлөөлөгчөөр сонгогдон оролцсон аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *