Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохыг дэмжив

УИХ-ын чуулганаар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцсэн бол
одоо энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ оны улсын төсвийн орлого тооцоолсноос
500 орчим тэрбум төгрөгөөр өсжээ. Тиймээс уг эх үүсвэрээс 54.9 тэрбум төгрөгийг
төрийн албан хаагчдад нэг удаа нөхөн олговор өгөх саналыг
Засгийн газар боловсруулсан. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
тайлбарлахдаа “Өмнөх Засгийн газар Нийгмийн гурван талт хэлэлцээр байгуулж,
цалинг үе шаттай нэмэхээр амласан. Гэвч энэ амлалтыг хэрэгжүүлбэл ОУВС-гийн
өмнө хүлээсэн үүргээ зөрчихөд хүрэх юм. Тиймээс нэг удаагийн нөхөн олговор
олгохоос өөр арга одоогоор алга. Тэгээд ч сүүлийн жилүүдэд төрийн албан
хаагчдын цалинг огт нэмээгүй, инфляц эргээд өсөх хандлагатай байна” гэв. Санал
хураалт явуулахад хуралдаанд оролцсон 55 гишүүний дийлэнх дэмжив. Гэхдээ шүүгч,
прокуроруудад энэхүү нөхөн олговрыг олгохгүй юм байна. Дээрх нөхөн олговрыг
олгосноор нийгмийн даатгалын сангаас 450 сая төгрөгийн нэмэлт зардал
гарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *