Categories
мэдээ нийгэм

Ерэн дөрвөн нэгж талбарыг 92.1 сая төгрөгийн нөхөн олговор олгож, газар чөлөөлжээ

Нийслэл хотын иргэн бүрт зам хаагуур байна түүгээр алхах эрх бий. Гэсэн ч энэ эрхийг хааж, явган хүний зам, гарц таглаж хашаа хатгаж, байшин барьсан захиргаагүй гэмээр хувь хүн, албан байгууллагатай хариуцлага тооцсон жишиг хийгээд үр дүн саяхныг хүртэл үгүй байлаа.Тэгвэл энэ эмх замбараагүй нөхцөл байдлыг засч, та бидний төлөө хотын удирдлагууд хатуу шийдвэр гаргаж, түүндээ эзэн болон ажиллаж, өнөөдөр нэлээдгүй үр дүнгээ өгсөөр байна. Тухайлбал,

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АЖЛУУД ХИЙГДСЭНЭЭР

Улаанбаатар хот–Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын ажилд зориулж замын трасст өртсөн 108 нэгж талбараас дүүргийн засаг даргын захирамжтай 94 нэгж талбарыг 92.1 сая төгрөгийн нөхөн олговор олгож, газар чөлөөлсөн байна. Үлдсэн нэг талбарыг байршил шилжүүлэх, талбайн хэмжээг хасч шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Улаанбаатар-Налайх-Чойрын 20.9 км авто замын ажил эхлэхтэй холбогдуулан замын трасст өртсөн зөвшөөрөлгүй 38 нэгж талбар, 60 сурталчилгааны самбарыг албадан чөлөөлж, өмчлөх эрхтэй 62 нэгж талбарыг нөхөн олговоргүй чөлөөлөөд байна. Энэ мэтчилэн Яармагийн гүүр, Сонсоглонгийн гүүрний ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлууд хийгдээд, холбогдох асуудлуудад арга хэмжээ авч ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *