Categories
мэдээ нийгэм

Доктор О.Сэргэлэн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг болов

ЗурагМонгол эмч, Шинжлэх ухааны доктор, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарлаа.

2017 оны “Мэс засалчдын олимп”-д 70 гаруй орны эрдэмтэд нэр дэвшсэн бөгөөд шилдэг таван эрдэмтний нэгээр ийнхүү доктор О.Сэргэлэнгтодруулжээ. Энэ бол дэлхийд мэс заслын чиглэлээр Монгол хүн эн зэрэгцэж чадахуйц оюуны чадамжтай байгаагийг нэг том баталгаа боллоо.Тэрбээр өөрийн багш Ли профессорын багш Макучи профессортой зэрэгцэн уг шагналыг хүртэх гэж байгаа нь бахархууштай юм. Доктор О.Сэргэлэн Монголд элэг шилжүүлэх, дурангийн мэс засал, яаралтай түргэн тусламжийг нэвтрүүлж, нутагшуулсан гавьяатай Монгол Улсын гавьяат эмч бөгөөд Монголд шинжлэх ухааны доктор гуравхан эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь билээ.

Тэр багийнхаа хамт 2009 оны 11 дүгээр сард Швейцарийн мэс заслын багийн ирүүлсэн тусламжийн наркозын аппарат, хагалгааны ширээ гэх мэт бүх зүйлийг өөрсдөө тоноглоод гахайн дээр туршилтын мэс заслаа хийсэн бөгөөд эндээс л эрхтэн шилжүүлэх мэс засал эхэлсэн түүхтэй. Манай улс элэг шилжүүлэх мэс заслын хувьд дэлхийн 46 дахь орноор, хөгжиж байгаа орнууд дотроос элэг шилжүүлсэн анхны улсаар тодроод байгаа юм. Анх удаа элэг шилжүүлэх мэс засал хийж байгаа орны хувьд 50 хувийн үр дүн л гардаг бол манай улсын хувьд эхний гурван сардаа 91 хувь, жилдээ 89 хувьтай ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *