Categories
мэдээ нийгэм

Оюутан залууст зориулсан “Хотын соёл” аян эхэллээ

ЗурагЭнэ жил их дээд сургуульд элсэн суралцахаар нийслэл хотод ирсэн шинэ оюутан залууст зориулсан “Хотын соёл” аян эхэллээ.

Энэхүү аяныг дөрөв дэх жилдээ ШУТИС-д зохион байгуулж байгаа бөгөөд 11 дүгээр сар хүртэл үргэлжилнэ. Мөн 3000 гаруй оюутан хамрах тус аяны хүрээнд хотын соёлтой холбоотой 19 удаагийн лекц, семинарыг ШУТИС-ийн түүхийн багш нар, ЗЦГ-ын мэргэжилтнүүд заана. Уг аяны хүрээнд “flash mob” зохиохоор төлөвлөжээ.
Өнөөдөр зам тээврийн осолд өртөгсдийн дийлэнх нь 18-35 насныхан байгаа бөгөөд тэдний 40 гаруй хувийг оюутнууд эзэлж байна. Энэ аяны зорилго нь оюутнуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, соёлтой иргэнийг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *