Categories
мэдээ нийгэм

Агаар, орчны бохирдлыг бууруулах техник технологи, мэдээллийн хоёр төвтэй боллоо

11 дүгээр сарын 1-ээс цахилгааны шөнийн тарифийг тэглэнэ, иргэн та бэлтгэлээ хангасан уу. Хэрэв үгүй бол БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачлан өвлийн 3 сарын хугацаатай ажиллуулахаар болсон Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвийг зориорой.

Уг төв нь байгальд ээлтэй техник, технологиор халаалтын асуудлаа шийдэхээр эрэл хайгуул хийж байгаа иргэдэд ижил төстэй бүтээгдэхүүнийг харьцуулан өөрийн боломжид тааруулан худалдан авалт хийх давуу талыг олгож байгаагаараа онцлог юм. Мөн байгальд ээлтэй технологи үйлдвэрлэдэг, нийлүүлдэг иргэд, аж ахуй нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж байна.

“Барилга мегастор” төвд 2017 оны 10 дугаар сарын 20-ноос энэхүү төвийн эхний ээлжийнхийг нээн ажиллуулж байгаа бөгөөд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр уг төвийн үйл ажиллагаатай танилцаж,хүрэлцэн ирсэн иргэд болон холбогдох ААН-үүдтэй уулзаж санал солилцсон юм. Тэрбээр “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулсны хүрээнд ирэх сарын 1-ээс гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифийг тэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнийг угтан БОАЖЯ болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос иргэд олон нийтэд цахилгааны хөнгөлөлтөө эдлэхэд нь туслах зорилгоор энэхүү төвийг нээж байна. Мөн иргэдийг байгальд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг худалдан авахад эсвэл худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлэх “Ногоон зээлийн сан”-г байгуулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаарх мэдээллийг ч энэ төвөөс авах боломжтой юм. Ногоон зээлийн сан байгуулагдсанаар иргэд уян хатан нөхцөлтэй, урт хугацааны зээлээр өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ авах боломжтой болох юм” хэмээсэн юм.


Энэхүү үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлж, гэр хорооллын иргэдэд ойр байлгах зорилгоор 6 буудлын “Оргил” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” худалдааны төв зэрэг байршлуудыг судалж байна. Хэрвээ та гэр, байшингийн дулаалга, цахилгаан халаалт, цахилгаан зуух, шалны халаалт, боловсруулсан түлш, агаар цэвэршүүлэгч, авто машины био түлш зэрэг байгальд ээлтэй бүтээгдэхүүн худалдан авахаар төлөвлөж байгаа бол эсвэл энэ чиглэлийн бүтээгдэхүүн худалдан борлуулдаг бол уг төвийг зориорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төвтэй боллоо

Related imageБайгаль орчин, аялал жуулчлалын яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийг нээх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг төв нь СХД-ийн “Драгон худалдааны төв” болон БЗД-ийн “Барилга Мегастор”-д үйл ажиллагаа явуулах юм.

Уг төвд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, цахилгаан халаалт, цахилгаан халаагуур, шалны халаалт, дулаалга болон сайжруулсан түлш, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээ тоног төхөөрөмжийг зохион бүтээсэн, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, технологийг танилцуулна. Товчхондоо, иргэд, хэрэглэгчид мэдээллийг нэг газраас авах, харьцуулах боломжтой болж байгаагаараа онцлог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв” байгуулна

“Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийг “Барилга Мегастор” худалдааны төвд байгуулан, үйл ажиллагааг нь маргааш буюу баасан гарагаас эхлүүлэхээр болов.

Тус төв нь дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилготой юм.

Цахилгаан халаалт, цахилгаан халаагуур, шалны халаалт, дулаалга болон сайжруулсан түлш, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээ тоног төхөөрөмжийг зохион бүтээсэн, худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, технологийг таниулан сурталчлах боломжтой. Иймд иргэд, хэрэглэгчид мэдээллийг нэг газраас авах харьцуулах боломж бүрдэж байгаа тул төвийн нээлтэнд өргөнөөр оролцохыг зохион байгуулагчид уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *