Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шинэ сайд нарын хэн нь хэн бэ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Манай сонины нэгдүгээр нүүрт Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Ерөнхий консул Жэйсон П.Спэлбергтэй хийсэн ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр “АНУ руу ажиллах хүчин гаргах Монголын талын хүсэлтийг Төрийн департамент хэлэлцэж байгаа” хэмээн яриандаа онцлон хэлжээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс өчигдөр болсон УИХ-ын намрын чуулганы талаарх мэдээ, сурвалжлагыг унших боломжтой. Мөн удирдлагын ухааны доктор, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхантай хийсэн ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр “Казах түмний дундаас 25 жилийн дараа сайд томилогдож байна” хэмээн хэлжээ.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар шинээр томилогдсон сайд нарын талаарх “Шинэ сайд нарын хэн нь хэн бэ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн тавдугаар нүүрнээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой хийсэн ярилцлагыг сонирхон хараарай. Тэрбээр “ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчилгүйгээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээн онцлон хэлжээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрт харамсалтайгаар амиа алдсан 13 настай охины хэргийн талаарх сурвалжлагыг хүлээн авч уншаарай. Энэхүү хэргийн талаар талийгаачийн аав Т.Лхагвасүрэн “Аавдаа үнсүүлээд ээж рүүгээ явсан нялх охин минь зочид буудалд тарчилж, зовсоор амиа алдчихсан байсан даа” хэмээн хэлжээ.

12 дугаар нүүрний “Уран бүтээлч” буланд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, UBS телевизийн ерөнхий захирал, хөгжмийн зохиолч Л.Балхжавтай хийсэн ярилцлагыг сонирхон хараарай. Тэрбээр “Миний дуунууд тоглолтыг Халиун ба түүний нөхөд найруулж байгаа” хэмээн хэлжээ.

17 дугаар нүүрний “Кино” буланд саяхан нээлтээ хийсэн “Single ladies” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаатай хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Хүнд хүсээд ч ирдэггүй зүйл байдаг тул өөрийн хийж чадах зүйлээ хийж, амьдралдаа зөв хандах ёстой” хэмээн онцлон хэлжээ.

Эдийн засгийн 19 дүгээр нүүрнээс “Дэлхийд үнэд орж байгаа газрын ховор элемент ба үнэгүйдэж байгаа Монголын баялаг” хэмээх нийтлэлийг сонирхон хараарай.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *