БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн 2018 оны 14 дэх удаагийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах аргачлалд өөрчлөлт орж, онооны тогтолцоонд шилжиж буй талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа СХТТШ онооны тогтолцоонд шилжих болсон шалтгаан, шалгалт авах зарчим, ялгаа зэргийг тайлбарласан юм. Шалгалтын хугацаа 70 минут байсныг 50 минут /унших 25, сонсох 25/Асуултын тоо 50 байсан бол 40 асуулт /унших 20, сонсох 20/ авдаг болж өөрчлөгдөж байна.
Өмнө нь нийт 200 онооноос 84 дээш оноо авсан иргэд тэнцдэг бол 2018 онд Нийт 100 оноотой шалгалтад 44 дээш оноо авсан иргэдээс олгогдсон сонгон шалгаруулах тоон хэмжээнээс хамгийн ихдээ хоёр дахин иргэнийг өндөр оноо авсан дарааллаар сонгон шалгаруулна.Ур чадварын шалгалт заавал өгөх ба ажлын чадварын үнэлгээг мөн тооцно.
БНСУ нь дээр дурдсан онооны тогтолцоог илгээгч есөн улсад нэвтрүүлснээс 2016 онд дөрвөн улс, 2017 онд 5 улс онооны тогтолцоог нэвтрүүлж шалгалт авсан нь үр дүнтэй болж, 2018 онд Монгол Улс болон Камбож, Пакистан, Зүүн Тимор зэрэг оронд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.