Categories
мэдээ спорт

Пике улаан хуудастай, Мессигийн зуу дахь гоол, “Бавари”-гийн авралт “шинэков” дасгалжуулагчийн анхны алхам бүхий Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн үр дүн

Европ тивд Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд пижигнэтэл наадаад өнгөрлөө. Яг энэ цаг үедээ хөлбөмбөгийн ертөнцөд яах аргагүй бүхний анхаарлыг өөрт татах болсон уг тэмцээний ээлжит тоглолтууд ороо бусгайтай таамаглашгүй үр дүнгүүдийг бидэнд бэлэглэлээ. Юпп Хайнкес хэмээх 72 настай хөгшин дөрвөн жилийн өмнө Германы “Бавари” багийг алдарын тавцанд хүргэснийхээ дараа шууд л зодог тайлж байсан. Түүнээс хойш уг баг Аваргуудын лигийн талбарт гавиагүй, хожмоо дотоодынхоо тэмцээнд ч доголдох болсон тул боссууд буцаад “өвөөгөө” урьсан. Тэр хайртай багаа дахин шинээр удирдсан анхны тоглолтдоо ялалт байгуулж байх юм. Бас Аваргуудын лигт оролцож буй хамгий өндөр настай дасгалжуулагч гэдэг цолтой шүү.

“Барселона” нутагтаа Грекийн багийг хүлээн авч бараг л балрах шахав. Гол буруутан нь Пике. Эхний үед хоёр удаа шар хуудас авч талбайг орхисноор багаа хөөдөх шахлаа. Каталоны төлөө гэж улс төржснөөс болсон уу, эхнэр Шакираа(дуучин) нь сална гэж айлгаад байгаагаас болсон уу сүүлийн үед тун муу бэлтгэлтэй байгаа Пикег нөгөө л Месси л аварч байх шив. Дашрамд тодотгоход Мессигийн энэ удаагийн гоол түүний Евро цомуудад хийж буй зуу дахь гоол нь болж байгаа юм билээ.

Азербайжан хэмээх Ази ч юм уу Европ ч юм уу аль нэг тивд харьяалагддаг нь тодорхой бус улсын жижигхээн Карабах гэдэг баг агуу “Атлетико” багтай тэнцэж бас нэг дуулиан тарьлаа.

Гуравдугаар тойрогийн үр дүн:

“E”хэсэг Спартак М (ОХУ) – Севилья (Испани) 5:1

Марибор (Словени) – Ливэрпүүл (Англи) 0:7

“F”хэсэг Манчестер Сити (Англи) – Наполи (Итали) 2:1

Фейеноорд (Нидерланд) – Шахтёр Д (Украин) 1:2

“G”хэсэг Монако (Монако) – Бешикташ (Турк) 1:2

РБ Лейпциг (Герман) – Порту (Португаль) 3:2

“H”хэсэг АПОЭЛ (Кипр) – Боруссиа Д (Герман) 1:1

Реал Мадрид (Испани) – Тоттенхэм (Англи) 1:1

“C”хэсэг Карабах (Азербайжан) – Атлетико М (Испани) 0:0

Челси (Англи) – Рома (Итали) 3:3

“A” ЦСКА (ОХУ) – Базель (Швейцарь) 0:2

Бенфика (Португаль) – Манчестер Юнайтед (Англи) 0:1

“B”хэсэг Андерлехт (Бельги) – ПСЖ (Франц) 0:4

Бавари (Герман)-Селтик (Шотланд) 3:0

“D”хэсэг Ювэнтүүс (Итали) – Спортинг (Португаль) 2:1

Барселона (Испани) – Олимпиакос (Грек) 3:1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *