Categories
мэдээ нийгэм

Монгол хүн аллагад өртжээ

Аллага үйлдсэн этгээд Радий Лабийб Принц

АНУ-ын Мэриленд мужийн нэгэн компанийн ажилтан хамт ажиллагсад руугаа гал нээж гурван хүний амь насыг хохироожээ. Харамсалтай нь амиа алдсан гурван хүний нэг нь монгол хүн байсан байна. Энэ тухай “Нью-Йорк таймс” мэдээллээ. Уг аллага орон нутгийн цагаар лхагва гаригийн өглөө гарчээ. “Нью-Йорк таймс”-ийн мэдээлснээр халдлагын үеэр амиа алдсан гурван хүний нэг нь Монгол Улсын иргэн 53 настай Түдэв овогтой Баярсайхан байжээ. Уг халдлагын үеэр өөр хоёр хүн шархаджээ. Гэмт этгээд хэргийн газраас зугатсан бөгөөд цагдаагийнхан 10-аад цагийн дараа Нью-Арк гэдэг хотоос баривчилжээ. Гэмт этгээ урьд нь хамт ажиллаж байсан өөр нэг хүнийг ч бас буудаж шархдуулсан бололтой. Гэмт этгээдийг одоо байцааж байгаа юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *