Categories
мэдээ нийгэм

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” эрдэм шинжилгээний бага хурал болж байна

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” эрдэм шинжилгээний бага хурал ХХААХҮЯ-ны хурлын танхимд эхэллээ. Хурлын үйл ажиллагааг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга үг хэллээ.

Тэрээр “Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, хувийн хэвшлийн санаачилга, идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, мөн бүх нийтийг хамардаг онцлогтой.

“Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулах нь хүнсний аюулгүй байдлыг хангах асуудалд оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг зохих ёсоор үнэлэх, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чухал алхам” гэдгийг онцлон тэмдэглэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *