Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлагад 18-25 насны залуус хамрагдана

Цэрэг татлагад 18-25 насны залуус хамрагдана

Нийслэлийн хэмжээнд 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуус хамрагдах юм.

Цэргийн жинхэнэ албанаас зайлсхийсэн иргэнд захиргааны арга хэмжээ авахаар хуульчилсан байдаг. Тодруулбал, Цэргийн албаны тухай хуульд зааснаар “Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Харин гадаадад оршин суугаа цэргийн насны иргэд Монгол Улсын хилийг нэвтэрч гарсан гэсэн бичгийг Хил хамгаалах ерөнхий газраас өөрийн ойрын хүнээр авахуулж харьяа дүүргийн цэргийн штабад аравдугаар сарын 20-ны өдрөөс өмнө өгөх ёстой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *