Categories
гадаад мэдээ

​Ердийн зүйл

ОХУ-ын И.П.Павловын нэрэмжит физиологийн нийгэмлэгийн нойр судлалын салбарын тэргүүн, доктор Владимир Ковальзон Киевт Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой хэвлэлийн баг хурал хийх үеэр Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы дуг хийснийг цагийн ялгаанаас үүддэг биоцагтай холбоотой ердийн зүйл гэж мэдэгджээ. Цагийн ялгаанд байнга л тив алгасан нисэж байдаг улс төрчид илүү автамтгай байдаг гэнэ. Иймээс улсын удирдагч хүн өөрөө л нойроо зохицуулж байх ёстой гэж тэрээр зөвлөсөн байна.

Г.АМАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *