Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ Засгийн газрын бүтцээ УИХ-д өргөн барихаар болсон. М.Энхболдын талаас Монгол Улсын Шадар сайдад Л.Энх-Амгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад О.Содбилэг, БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа, Зам, тээвэр хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан, Батлан хамгаалахын сайдад Н.Цэрэнбатыг, харин Ү.Хүрэлсүхийн талаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатар, Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ш.Раднаасэд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг тус тус томилохоор болоод байгаа. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг хүлээж авахгүй, уул уурхайн салбарт ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг Засгийн газрын бүрэлдэхүүнд авахгүй” гэсэн байр сууриа хатуу илэрхийлсэн байна.
Д.САР