Баянзүрх хайрханы хишиг барилдаанд улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай түрүүлж, Зэрэг сумын харьяат бөх улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш нар шалгаран үлдэв.