Categories
мэдээ спорт

Баянзүрх хайрханы хишиг барилдаан үргэлжилж байна

Image result for барилдаан

Баянзүрх хайрханы хишиг барилдааны гурвын даваа үргэлжлэн явагдаж байна. Өнөөдрийн энэхүү барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Баасандорж, Б.Соронзонболд, улсын харцага Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, О.Хангай нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглож байна.

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд улсын өсөх идэр начин Э.Энхбат өвдөг шороодсон бол хоёрын даваанд улсын харцага Төрөөгийн Баасанхүү аймгийн заан Б.Түмэндэмбэрэлд тахим өглөө.

Гурвын даваанд улсын харцага О.Хангай улсын начин Б.Серикийг амлан авч, хүчийг үзэж байна. Харцага, начин хоёрын барилдаан тун чиг сонирхолтой болох нь дамжиггүй.

Сонирхуулахад энэ барилдааны гурвын даваанд П.Бүрэнтөгс арслангийн цолыг дуудсан засуул үзэгчдийг багахан хөгжөөгөөд авав. Учир нь тэрээр цол дуудахдаа улсын арслан Бүрэнтөгсийг Батсуурь хэмээн андуурч, амлаж авсан бөхийг нь мөн л Батсуурь хэмээн дуудлаа. Ингэж дуудахад нь үзэгчид шүгэлдэн инээв. Мөн баруун талын засуул “Зүүн талын засуулууд сонс оо, бөх амлъя” хэмээн хэлэхэд нь зүүн талын засуул “баярлалаа…сонслоо” хэмээн сандран хэлсэнд үзэгчид бүр их инээв.

Одоогийн байдлаар улсын арслангууд учраа бөхөө давж, улсын харцага, начингууд барилдаанаа үргэлжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *