Categories
мэдээ нийгэм

МУИС-д төрийн дээд Сүхбаатарын одон хүртээв

Зураг75 жилийн түүхт ойгоо тэмдэглэж буй МУИС-д Eрөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд Сүхбаатарын одон гардууллаа..

Монголын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. МУИС нь 1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш 71 удаагийн төгсөлтөөр 100 мянга орчим их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэгч гол төв болон өсөн бэхжиж ирсэн.
Энэхүү түүхт ойг тохиолдуулан Eрөнхийлөгч Х.Баттулгын 10 дугаар сарын 5-ны зарлигаар Монгол Улсад дээд боловсролын үндсийг тавьж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан МУИС-ийн үe, үeийн ажилчид, багш нар, төгсөгчдийн хөдөлмөрийг үнэлж МУИС-д Төрийн дээд Сүхбаатарын одон хүртээв.
Eрөнхийлөгчийн зарлиг болон Одонг тус сургуулийн ойн “Эрдэмд түүчээлсэн 75 жил” хүндэтгэлийн хурлын үeэр EТГ-ын дарга З.Энхболд гардууллаа. Хүндэтгэлийн хурал үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *