Categories
гадаад мэдээ

Таргалуулдаг ген

ОХУ-ын генетикийн судалгааны “Genotek” төвийн эрдэмтэд сүүлийн жилүүдэд иргэдийнхээ дунд таргалалт эрчимжих болсныг судлан оросуудын 82% нь хоол идэх дуршил төрүүлж таргалуулдаг “FTO” ген тээж байгааг тогтоожээ. Хоол идэх дуршил төрүүлэн таргалуулдаг “FTO” генийг 2007 оны эцсээр английн эрдэмтэд анх нээсэн юм. Хожим нь энэ ген мутацад орж өөрчлөгддөг төдийгүй бусад генүүдтэй харилцан үйлчилж таргалалт үүсгэдэг болох нь батлагдсан билээ.Энэхүү ген тээсэн хүн таргална гэдгээ мэдэж байсан ч хоол идээд байдагт л хамаг гай нь оршдог.Иймээс эрдэмтэд “FTO” гентэй буюу байнга идэх гээд байдаг хүмүүст аль болох илчлэг багатай хоол идэж байхыг зөвлөсөн байна.

Г.АМАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *