Categories
мэдээ нийгэм

“Монгол нэхмэл” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өсөв

ЗурагХөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 27 компанийн 70,814 ширхэг хувьцаа арилжсанаас 10 компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Монгол нэхмэл” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.79 хувиар өссөн бол “Ханын материал” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.0 хувиар унажээ.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 4 751 ширхэг үнэт цаас 448 сая 554 мянган төгрөгөөр арилжаалсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 763 ширхэг үнэт цаас 76 сая 299 мянган төгрөгөөр арилжаалсан байна.

Мөн өдөр “MSE ALL” индекс 1071.88 нэгж болж 0.13 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 75 тэрбум 393 сая 995 429 төгрөг боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *