Хөл бөмбөгийн дасгалжуулагч И.Отгонбаяр Азийн хөл бөмбөгийн холбооны дасгалжуулагчдын тэргүүн дээд “А” ангиллыг хүртсэн анхны монгол дасгалжуулагч болсон сертификатыг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар гардуулж өглөө.
Монгол улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албыг 1997-2010 оны хооронд хашсан И.Отгонбаяр өнгөрсөн нэгдүгээр сарын 4-31-ны хооронд Бангкок хотод АХБХ-ны “А” ангиллын сургалтад сууж, тэнцсэнээр албан ёсоор “А” ангиллын сертификатаа гардан авч байгаа юм.
Монгол улсад АХБХ-ны “С ангилал”-тай 56, “В ангилал”-тай 31 дасгалжуулагч байдаг. Дашрамд дурдахад, АХБХ-ны “А ангилал”-ын дасгалжуулагчийн сургалтын эхний шат 2017 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Сургалтын хоёр дахь шатны тов гараагүй ч Монголын шилдэг дасгалжуулагчдын оролцож буй уг сургалтаас дараа дараагийн “А ангилал”-тай дасгалжуулагчид төрөх боломж байгаа юм.