Дархан-Уул аймгийн ИТХ-ын Дархан сумын 3 дугаар баг буюу 3 дугаар тойрогт 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ням гарагт өглөөний 07.00 цагаас 22.00 цагийн хооронд нэмэлт санал хураалт болж байна. Учир нь уг тойргийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн ИТХ-ын сонгуулийн ирц 40 гаран хувьтай буюу ирц бүрдээгүй байна. Тиймээс Сонгуулийн хуулийн дагуу нэмэлт санал хураалтад 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр саналаа өгсөн иргэдээс бусад сонгогчдын саналыг авч байгаа юм. Дархан сумын 3 дугаар тойрог нь нийт 3600 гаруй сонгогчтой бөгөөд өнөөдрийн 20 цагийн орчимд сонгогчдын ирц 477 дугаар хэсэгт 58.04 хувь, 478 дугаар хэсэгт 55.72 хувьтайгаар санал хураалт үргэлжилж байгаа талаар хэсгийн хороодуудаас мэдээллээ.
Дээрх тойрогт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид МАН-аас Д.Батжаргал, АН-аас Х.Чинзориг, М.Гэрэлтуяа нар нэр дэвшиж байгаа бол бие даагчаар Д.Дэлгэрбаяр, О.Энхзаяа нар нэр дэвшиж байгаа ажээ.