Ахмадуудад зориулсан “Ахмадын баяр 2017” хүндэтгэлийн тоглолт аравдугаар сарын 1,2-нд UB PALACE-ийн концертын их танхимд болно.
Тоглолтод МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, Н.Чулуунхүү, Ц.Өлзий-Орших, Л.Чулуунчимэг, Д.Энхзул, Э.Бүрнээбаяр, СТА М.Бямбажав, Л.Банзрагч, Д.Бурмаа, Д.Намсрайноров, Э.Төрмандах, О.Гансувд, Э.Чинбаяр, Т.Амина нар ая дуугаа өргөх юм.
Зургаа дахь жилдээ болж буй уг тоглолтод хүрэлцэн ирсэн хүн бүрт … брэндийн гарын бэлэг гардуулах бөгөөд уншигч та бүхэн аав ээж, азай буурлууддаа монголын сор болсон уран бүтээлчидтэй хамт нэгэн үдшийг дуу хуур, инээд хөөртэй өнгөрүүлэх алтан боломж олгох сайхан боломж энэ ажээ.