Categories
мэдээ нийгэм

Даланзадгад ДЦС” ТӨХК-ийн ширэм хайлуулах үйлдвэр нээгдлээ

Өмнөговь аймгийн “Даланзадгад ДЦС” ТӨХК-ийн ширэм хайлуулах үйлдвэр ашиглалтад орлоо. Уг үйлдвэрийг байгуулснаар гадны байгууллагуудад захиалан хийлгэдэг метал, хар төмөр, ширмэн эд ангиудыг Өмнөговьчууд өөрсдөө хайлуулж дахин боловсруулан хэрэглээнд нийлүүлэх юм.

“Даланзадгад ДЦС” нь жилд 50 тонн ширэм хэрэглэдэг бөгөөд ийнхүү өөрсдийн хэрэглээний ширмээ хайлуулж, өөрсдөө үйлдвэрлэх боломжийг бүрдүүлжээ. Цаашид хэрэглээгээ хангахаас гадна бусад сумд, аймагт нийлүүлдэг болж үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ үйлдвэрийн удирдлагууд онцолж байлаа. Даланзадгадын ширэм хайлуулах үйлдвэр нь цагт нэг тонн ширэм хайлуулах хүчин чадалтай. Эхний ээлжинд өөрийнхөө хэрэгцээг хангах бөгөөд цаашлаад үйлдвэрийн ажил жигдрэхээр бусад аймаг сумдад нийлүүлэх ажээ. Тус үйлдвэрийг байгуулснаар 15-20 байнгын ажлын байр бий болж байгаа гэв.

Үйлдвэрийн хувьд түүхий эдээ хаягдал төмрөөс 80 хувийг, нь үлдсэнийг нь Эрдэнэтээс авах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *