Менежер А.Эрдэнэ-Болд: “Манай дэлгүүрийн бүх номнууд 10-70 хувь хямдарсан, тэр тусмаа “Аз хур” номын дэлгүүрийн Болор судар хэвлэлийн үйлдвэрийн номнууд илүү хямдарсан. Номын хямдрал нь өнөөдөр өглөө есөн цагаас арван сарын 2-ны өглөө есөн цаг хүртэл үргэлжлэх юм. Аз хур номын их дэлгүүр нь уг номын хямдарлын хугацаанд 24 цаг ажиллана. Ямар ном их зарагдахыг мэдэх боломжгүй гэвч жилийн жилд борлуулалт ихтэй номнууд нь уран зохиол болон хүүхдийн ном байдаг. Мөн ном хэдэн хувь хямдарсан хүмүүсийн сонголтонд нөлөөлөх гол хүчин зүйл нь болдог. Энэ 72 цагийн номын хямдарлаар хэрэглэгчидийнхээ оюунд нь дутагдсан орон зайг нөхөх зорилоготой зохион байгуулж байна. Уг хямдралтай худалдаа нь хэрэглэгчид өөрсдийн оюуны цэнгэл эдлэх номоо дараагийн хямдрал хүртэл бэлдэж авах боломж өгч байгаагаараа онцлог юм.
Номын нөөц өмнөх жилүүдийг бодвол өндөр түвшинд бэлтгэгдсэн. Учир нь эхний өдөр зарим номнууд нь дуусчихдаг хоёр дахь өдөр ирсэн хэрэглэгчид тэр номыг хайж ирдэг иймээс хүн болгоныг хүссэн номоор нь хямдралтай хангахыг зорьж байна.
Нийт 12 касс ажиллаж байна. 11, 12 касс нь жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай хүмүүст тусгайлан үйлчилж байна” гэв.
Б.Эрдэнэбат: “Уран зохиолын болон өөрийн хичээлд хэрэгтэй номнуудаас ахиж олдохгүй боломж гээд арав гаруй ном худалдаж авсан. Ер нь эдийн засгийн боломжтой байсан бол дахиад хэдэн ном авах байлаа. Нийгмийн ийм сайхан үйл ажиллагаа зохион байгууллаж байгаа Аз хурын хамт олонд баярлаж байна. Үйлчилгээ, номын хямдарлаас зуун хувь сэтгэл ханамж авлаа” гэв.
Ё.Амгалан: “Очерлоод цаг гаруй болж байна. Уг номын худалдаанаас уран зохиолын орчуулгын болон хуучны номнууд авах бодолтой байна. Аз хур номын дэлгүүр нийгэмд хэрэгтэй зүйл зохион байгууллаж байгаа юм. Ер нь хэвлэлийн компаниуд ийм хямдралтай үйл ажиллагаа явуулахыг уриалмаар байна. Энэ их очер дараалал үүссэн, уншигчид бид оюунаар ингэж өлсөж цангасан байна гэсэн үг юм. Дээр үед картын бараанд л ингэж ийм очер харж байж, ийм очер харалгүй уджээ. “Аз хур” дэлгүүрийн хамт олонд талархаж байна”гэв.