Манай улсын нийслэлд байгаа хуучны ховор автомашинуудыг энэ сарын 30-ны өдөр буюу ирэх бямба гарагт олны хүртээл болгохоор зэхэж байна.
“Алтан жолоо” группын 25 жилийн ойг тохиолдуулан тус группын ерөнхийлөгч В.Энхбаатар өөрийн хувийн цуглуулгаа автомашин сонирхогч залууст сонирхуулахаар болжээ. Түүний цуглуулганд буй 20 гаруй хуучны автомашин Орбитоос төв зам дагуу цуваа үүсгэн явсаар Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах юм. Энэ цуваа 10 цагаас Орбитоос хөдлөж Үндэсний соёл амралтын хүрээлэнд 12-17 цагийн хооронд олон нийтэд сонирхуулахаар төлөвлөжээ.