Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн шилдэг өсвөрийн аврагчдаар 4 дүгээр сургуулийн баг шалгарчээ

Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд Өсвөрийн аврагч тэмцээнийг зохион байгуулах Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд дунд “Өсвөрийн аврагч-2017”тэмцээнийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын дэд дарга хурандаа Д.Эрдэнэбаатар, хэлтсийн дарга хошууч Т.Мөнхдорж, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Үүлэнсолонго, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр, тэмцээнд оролцсон ерөнхий боловсролын сургуулийн 9 захирал, 9 зааварлагч багш, 63 сурагч, ГТУАврах 34 дүгээр ангиас 30 албан хаагч нийт 120 гаруй ажилтан, албан хаагч нар оролцсон аж.

Тэмцээний үндсэн ажиллагаа 1 дүгээр шат мэдлэг сорин асуулт, хариултын цэг, 2 дугаар шат усанд осолдогчдийг аврах цэг, 3 дугаар шат анхны тусламжийн цэг, 4 дүгээр шат үерийн аюулаас хамгаалах цэг, 5 дугаар шат нурангиас аврах ажиллагааны цэг, 6 дугаар шат аврах олсоор уяа зангидах цэг, 7 дугаар шат гал түймэр унтраах цэг гэсэн төрлүүдээр өсвөрийн аврагчид хурд хүч авхаалж самбаагаа сорьж өрсөлдөж нийт оноогоор 4 дүгээр сургууль тэргүүлж, 2 дугаар байранд 35 дугаар сургууль, 3 дугаар байранд 58 дугаар сургууль тус тус шалгарч шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Тэмцээний тусгай байрыг 29 дүгээр тусгай сургууль эзэлж үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдсан байна.

Тэмцээнийг дүүргийн Засаг даргын тамгын газар, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *