Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын Аки башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд 70 дахь Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Точиношинтэй барилдан давж хоёр даваатай боллоо.
Харүмафүжи аварга энэ сарын барилдаанд аваргуудаа төлөөлөн ганцаараа барилдаж байгаа билээ. Хакүхо М.Даваажаргал, Какирюү М.Ананд, Кисенасато нар бэртлийн улмаас есдүгээр сарын тэмцээнийг өнжсөн.
Монгол озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Котошогэкүтэй барилдаж өвдөг шороодон хоёр унаатай боллоо. Тэрүнофүжи энэ сард наймаас доош даваа авбал озэки цолоо алдана.
Өнөөдөр Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Котошогэкүтэй барилдах бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Точиношинтэй барилдана.
Бусад бөхчүүд
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-0
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-2
Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-1
Маэгашири-6 Ичиножюү А.Ичинноров 0-2
Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 0-2
Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 2-0
Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 1-1