Categories
мэдээ соёл-урлаг

Р.Номин-Эрдэнэ: “Миний хөгжим бүжиг” тоглолтдоо хамтлагаараа нэгдэж, хуучны сайхан дуунуудаасаа дуулна

Монголын хөгжмийн урлагийн ууган сургууль Монгол Улын ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерватори нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль болжээ. Энэхүү сургууль нь 1937 онд уран сайхны сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Харин энэхүү сургуулийн 80 жилийн ойн баярт зориулан “Миний хөгжим бүжиг” төгсөгчидийн нэгдсэн тоглолт энэ сарын 15-ны өдөр UB PALACE-ын концертын их танхимд болно. Тоглолтонд Сүнс, Соёл Эрдэнэ, Титэм, Хар сарнай, Камертон, Киви, Спайк, Гурав охин, Маралжингоо, Сэрчмаа гэх мэт олон сайнхан дуучид, хамтлаг ая дуугаа өргөх аж.

Монгол Улсын Консерваторийн төгсөгч “Спайк” хамтлагийн ахлагч Р.Номин-Эрдэнэ “Монголын хамгийн анхны охидын хамтлаг сургуулийнхаа 80 жилийн ойн тоглолтонд оролцож ая дуугаа өргөх гэж байгаадаа баяртай байна. Сургуульдаа 1987 онд элсэн орж 12 жил суралцан төгссөн. Манай хамтлаг Дуучин Минжинсор, төгөлдөр хуурч багш Маралгуа, Мөнхтуяа гэсэн гишүүдтэй байгуулагдаж байсан. Тухайн үедээ олон тэмцээн уралдаан оролцож шагнал авч байлаа. Одоо хамтлагийн гишүүд хувиараа уран бүлээлээ хийж зарим нь бизнес эрхэлж байгаа. Бид “Миний хөгжим бүжиг” тоглолтдоо хамтлагаараа нэгдэж хуучны сайхан дуунууд болох “Мөрөөдөл” хэмээх уран бүтээлийг хүргэнэ. Миний хувьд одоохондоо уран бүтээлээ түр хойш тавиад бизнес эрхэлж байгаа. Тун удахгүй үзэгчидээ шинэ клип, дуутай уулзах төлөвтэй байна” хэмээн ярьж тоглолтонд хүрэлцэн ирэхийг уриалсан юм.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *