Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Засгийн газрыг яаралтай байгуулах ёстой

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр Засгийн газрыг яаралтай байгуулж, ээлжит бус чуулганыг үарлах естой гэлээ. С.Эрдэнэ “Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг шиг ялагдсан Ерөнхий сайдаар ажил хийлгэх хэрэггүй. Эрх барьж буй намд бүрэн боломж нь бий. Зачгийн газрыэ асуудлыг яаралтай шийд. Хоердугаарт өвөлжилтийн бэлтгэл, хот тойрсон шүлхийнд анхаарал хандуул. Шүлхий хаяага тэлж байгаа нь Монголын хүн амын 50 хувь нь амьдарч буй нийслэлд аюулын харанга дэлдлээ. Засгаа яарлтай байгуул, 60 тэрбумыг эвлүүлэг гэсэн бол нөгөө талд нь эвлүүлсэн хүн хэн бэ. Хаана байгаа вэ. Монголын төрийг цэвэрлэх естой. Эзэнгүй хаяж болохгүй.

Ерөнхийлөгчийн оффшортой тэмцэх хоног дууссан. Одоогоор нэг ч хшн ам хийгээгүй байна гэсэн. Хариуцлагатай хандах хэрэгтэй. Бөөрөнхий мэдээлэл өгч байна.

Эцэст нь ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах естой. Төсвийн хуулиа маш их зөрчсөн. ОУВС-гийн нэр бариад дахин мөнгийг нь өгөхгүй зам руу явах гээ байх шиг байна. Биднээр тоглож болно. Хүүхдүүдээр тоглож болохгүй. Алт, зэс, нүүрсний үнэ өсч байна. Энэ мөнгөө хаашаа орж байна вэ. Оюу толгой, Эрдэнэт дээр ч ярих юм байна. Үүнийг хэн ч ярихгүй байна. Их хуралд хэлэлцэх асуудал бий. Хоорондоо муур хулгана болдгоо боль” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *