Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар огцорлоо

УИХ-ын чуулган хаалаа. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцсэн билээ. Үг хэлэх эрх авсан 30 гаруй гишүүн үг хэлэв. Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Журмын нөхөд минь алдаа гаргасан хариуцлагыг нь би хүлээхэд бэлэн байна. Бид улстөржихгүй талцахгүй ажиллах хоёр жилийн хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд том төслөө хөдөлгөх үлдээд байна. Бид зүгээр суугаагүй. Том төслөө алдагдалгүй хөдөлгөх таатай цаг үеийг хүлээсэн. Хөдөлгөсөн нэр зүүхийн оронд алдаа гаргахгүй ажиллах тохиромжтой цаг үеийг хүлээсэн юм. Намайг сайд нарт концесс хувааж өгсөн гэх асуудалд манай Засгийн газарт нэр холбогдсон нь үнэн. Гэхдээ концессын гэрээ өмнөх Засгийн газрын үед хийгдэж, ажил нь хүртэл эхлээд байсан. Манай Засгийн газрын үйл ажиллагаанд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуулийн нэг ч зүйл заалт зөрчөөгүй. Шадар сайдыг тагнасан, чагнасан гэх асуудал миний хувьд байж болшгүй асуудал. Би аргагүй эрхэнд хуулийн байгууллагад хандсан юм. Шадар сайдаа тагнах ёс суртахуун, хүмүүжил байхгүй. 60 тэрбумын асуудлаар хэвлэлээр яваад байгаа мэдээллээс илүү зүйл байхгүй. Би албан хаагчийг томилохдоо нэг ч төгрөг аваагүй. ” гэв.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж дуусаад, хэлэлцэж буй асуудлаар санал хураав. Хуралдаанд нийт 73 гишүүн санал өгсөн бөгөөд 57,5 хувийн саналаар Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *