“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попынхон нэгдсэн “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт өнөөдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 02-ны 18:00 цагаасТөв цэнгэлдэхэд болно.
Ард иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аянд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна.
Энэхүү тоглолтод “Хурд”, “Харанга”, “Никитон”, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, дуучин С.Наран зэрэг сор болсон уран бүтээлчид ая дуугаа өргөн барих юм. Тоглолтын тасалбарын үнэ 10 мянган төгрөг бөгөөд тоглолтоос олсон бүх орлогыг Онцгой байдлын албанд хандивлах юм байна.