Categories
мэдээ нийгэм

Ховдод бүртгэгдсэн тарваган тахал булчирхайн төрлийнх болох нь тогтоогджээ

Ховдод бүртгэгдсэн тарваган тахал булчирхайн төрлийнх болох нь тогтоогджээХовд аймгийн Жаргалант сумын төвд тарваган тахал өвчин гарч нэг иргэн өвчлөөд буй. Урьдчилсан байдлаар уг тахлыг уушигны хэлбэрийнх гэж оношилж байсан бол Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр 17.30 минутын албан ёсны шинжилгээний хариу гарчээ. Тодруулбал, уг өвчин нь залгиур булчирхайн төрлийнх гэдэг нь батлагджээ. Өвчтөний биеийн байдал одоогоор хэвийн байгаа юм байна.

Халдвар тархах зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 8 сарын 30-ны 23 цаг хүртэл хөл хорио тогтоосон. Энэхүү өвчний эх үүсвэр болсон тарвагыг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас 7 сарын 20-26-ны хооронд агнасан болох нь тогтоогдсон байна.

Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сум нь тарваган тахлын байгалийн голомтот халдвартай газар юм. Тухайлбал, 1982 онд анх уг газраас тарваган тахлын өвчлөл гарч байсан бөгөөд 1998, 2011, 2013, 2014, 2015, 2016 онуудад давтагдаж байжээ. Тиймээс залуучуудыг тарваган тахлын голомттой газруудад ан агнахгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлэг өгөхийг Ховд аймгийн Зооноз өвчинс судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *