“Forbes” сэтгүүлийн газраас өнгөрсөн жил Оросын төрийн хариуцлагатай албан хаагчид болон Төрийн Думын гишүүдийн эхнэрүүд болон гэр бүлийнхний хичнээн хэмжээний орлогыг тодруулжээ. Орлогын мэдүүлэгийг нь үндэслэн гаргасан уг жагсаалтын нэгдүгээрт Ерөнхийлөгчийн гэргий Гульсина Минниханова бичигдсэн байна. Тэрээр 2016 онд 2,376 тэрбум рубль буюу 39.7 сая ам.долларын орлого олжээ. “Лучано” хэмээх компанийн эзэн Гульсина Минниханова нь Ерөнхийлөгч нөхрөөсөө 313 дахин их орлоготой юм байна. Жагсаалтын хоёрдугаарт Улаан-Үд хотын зөвлөлийн гишүүний эхнэр Раиса Бредный оржээ. Буриадын нийслэлд амьдардаг Вадим Бредныйн гэргий нь “Титан” компанийг тэргүүлдэг өнгөрсөн жил 1.924 тэрбум рублийн ашигтай ажилласан байна. “Титан” компани нь хүнсний сүлжээ дэлгүүртэйгээс гадна хүнсний бүтээгдэхүүний үйлдвэртэй. Харин нөхөр нь эхнэрээсээ хоёр дахин бага орлоготой гэнэ. Жагсаалтын гуравдугаарт Брянск мужийн захирагчийн гэргий Ольга Богомаз орсон юм. “Богомаз” хэмээн нэртэй фермерийн аж ахуй эрхэлдэг бүсгүй 864 тэрбум рублийн ашиг олжээ.
Төрийн албан хаагчдын хамгийн чинээлэг эхнэрүүдийн жагсаалтын дөрөвдүгээрт “Ростех” улсын корпорацийн даргын гэргий Екатерина Игнатова, тавдугаарт Төрийн Думын гишүүн Александор Некрасовын гэргий Елена Некрасова на тус тус бичигджээ. Харин ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийн эхнэрийн орлого өнгөрсөн жилийн байдлаар 3000 ам.доллараар багасчээ.