Намрын сар хэдийн гарчээ. Налгар сайхан намрын тухай бодол хүн бүхний сэтгэлд өөр өөрийн гэсэн хөг аялгуутай. Ард олны сэтгэлд хоногшсон намрын тухай дуугаар уншиг түмнийхээ сэтгэлийг баясган хүргэж байна.
“Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө”, “Тэмээн сүргийн говь”, “Эмчээ дуулъя” зэрэг сайхан дуунуудын шүлгийг нь бичсэн О.Цэрэндэндэв үг, Монгол Улсынхаа Төрийн дууллыг бүтээлцсэн, ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдоржийн аялгуу, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзоригийн дуулсан “Намрын өнгө” хэмээх уран бүтээлийг хүргэж байна.
Галуун цуваа хөвөрсөн
Голын ус нь мэлтэгнэсэн
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юм аа
Амуу тариа найгасан
Арвин сүрэг налайсан
Айргийн амт нь чимчигнэсэн
Алтан намрын шим юм аа
Ургах наран төөнөсөн
Усны шувууд ганганасан
Уянга сэтгэлд эгшиглэсэн
Уудам нутгийн намар юм аа