Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Хонконгхотноо болж байгаа бөгөөд манай тамирчид амжилттай оролцож 18 медаль хүртээд байна.
Энэ удаагийн тэмцээнд оюун ухаан, ур чадвараа сорьж буй монголын баг тамирчид гурван төрлийн тэмцээний байдлаар боломжит 27 медалийн 18-ыг нь өөрийн болгожээ. Тодруулбал, Насанд хүрэгчид таван медаль, дунд насныхан зургаан медаль тус тус хүртсэн бол бага насны тамирчид долоон медалийн эзэд болсон байна.
Дээрх гурван төрлөөс гадна дахин долоон төрлийн тэмцээний шилдгүүдийг тодруулах юм. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө.