АТГ-аас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ.
60 тэрбум босгох асуудалтай холбоотой хэргийг шалгахаар ТЕГ, АТГ, ЦЕГ өөр өөрийн чиглэлээр хувааж авч ажиллаж байгаа. 1400 иргэнээс энэ чиглэлээр байцаалт мэдүүлэг авсан. Шүүх шинжилгээний байгууллагаар дөрвөн төрлийн шинжилгээ хийгдсэн байдаг. Шинжилгээний байгуулагаас тусгай мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан шинжээчдийн комисс ажиллаж байгаа гэлээ. Нийт 162 минутын бичлэг байгаа. Энэ бүх бичлэгийг эвлүүлэг эсэхийг шинжлүүлэх, нэр дурдагдсан иргэдээс байцаалт авах ажил явж байгаа гэлээ.
Оффшорт данстай Монгол Улсын 49 иргэн холбогдсон. Үүнээс төрийн албанд хамааралтай 23 иргэн байдаг. ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг гаргаж, нэр дурдагдсан иргэдээс тайлбар мдүүлэг авч байгаа. Гадаадын хамтарч ажиллаж байгаа 7-8 байгууллагад хүсэлт илгээсэн. Хоёроос нь хариу ирсэн гэв.
У.Хүрэлсүхийг мөрдөж мөшгөсөн гэгдэх хэрэгт есөн хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар У.Хүрэлсүх хамаатан саднаараа дамжуулаад, өөрийгөө мөрдөж мөшгөсөн гэх мэдээллийг хэвлэлээр тараасан. Захиалагч хэн бэ гэдгийг шалгаж байгаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын оролцоо тогтоогдоогүй.
У.Хүрэлсүх төрсөн дүү Отгонбаяр төрөл садны хүмүүстэйгээ нийлээд, энэ мэдээллийг бусдаар эвлүүлүүлж, монтажлуулан хэвлэлээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэргийн шинж байна гэж үзээд яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн гэв.