Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Европийн сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ирина Кравченкотой өнөөдөр уулзлаа.
Уулзалтад НЗДТГ-ын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал нөгөө талаас ЕСБХБ-ны Монгол дахь дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко, ЕСБХБ-ны Монгол дахь дэд бүтэц хариуцсан тэргүүлэх банкир Антон Дан-Чин-Ю болон бусад албаныхан байлцав. Тэд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн талаар ярилсанаас гадна, хотын нийтийн тээврийг шинэчлэхэд нэн тэргүүнд хэрэгцээтэй төлөвлөгөөг тодорхойлох зорилгоор бэлдсэн төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн үр дүнг хуваалцаж, ЕСБХБ хотын нэн тэргүүний хэрэгцээг санхүүжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ЕСБХБ-тай хамтарч хэрэгжүүлэх төслийг яаравчлуулж, зарим төслийн судалгаатай дахин танилцахаа онцолж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.