Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга, В.Путин нар хоёр талын уулзалт хийнэ

Гадаад харилцааны яамны ээлжит “Мэдээллийн цаг”-аар Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар нар Ерөнхийлөгч Х.Баттулга, В.Путин нар хоёр талын уулзалт хийх талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийх аж.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг тус эдийн засгийн гуравдугаар чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцааны өнөөгийн байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *