Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутагт энэ сарын 16-ны шөнө хүчтэй аадар орж үер болжээ.
Энэ үеэр тус сумын тавдугаар багийн иргэн 43 настай Б үерийн усанд осолдож нас барсан байна.
Эмэгтэйн цогцос үер орсон жалганаас маргааш өглөө нь олджээ. Одоогоор хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд шүүхийн шинжилгээний дүн эцсийн байдлаар хараахан гараагүй байгаа ажээ.