Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон иргэний цогцсыг гаргажээ

Image result for Усанд осолдсон иргэний цогцсыг гаргажээТөв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар уурхайн хиймэл нуурын усанд малчин Л осолджээ. Цогцсыг өчигдөр уснаас гарган Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой” гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны харьяат иргэн Б “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, нэмэлтээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн алба хаагчид, нийт 22 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Иймд иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *