Categories
мэдээ нийгэм

Дамжин өнгөрөх тээвэр 18 хувиар өсчээ

Image result for Дамжин өнгөрөх тээвэр

Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооноос Дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулсны үр дүнд энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тухайлбал, Хятадаас Европ руу дамжин өнгөрөх буухиа галт тэрэг дөрөв дахин нэмэгдсэн байна.

Энэ нь дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн тарифт 15 хувийн, шилжүүлэн ачилтын тарифт 66 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасантай холбоотой ажээ. Үүнийг хилийн өртөөн дээр галт тэрэг солилцох, шилжүүлэн ачих технологит хугацааг багасгасан нь нөлөөлжээ. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотноо “Транзит Монгол-2017” Олон улсын форумыг зохион байгуулснаар Хятадын холбогдох төрийн байгууллагууд, ачаа илгээгч, хүлээн авагчдад Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлж, хил дамнасан тээврийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон талаар мэргэжлийн байгууллагууд онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *