Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд 17 давхар орон сууцны дээд давхрын орцны цонхноос хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага 08.17-ны өдрийн 13:03 цагт онцгой байдлын албанд иржээ. Уг дуудлагыг хүлээн аваад, Нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэй ажилласан байна. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд оршин суугч 26 настай, эрэгтэй Л үсрэх гэж байсныг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.