Categories
мэдээ нийгэм

Нийт 6373 шинэ хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбожээ

Related imageЭрчим хүчний яамнаас 20 мянган айл өрхийг 4,0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангахад шаардлагатай тооцоо судалгааг хийжээ.

Тодруулбал агаарын чанарын нэгдүгээр бүсэд байрлах Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт 23 хорооны 20 гаруй мянган айл өрх хамрагдсан байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд одоо ажиллаж буй 71 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбохоор зураг төслийг нь хийжээ.

Гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах 42 багц ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 63 дэд станцыг шинээр барьж суурилуулах ажлыг 11,74 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ. Уг төслөөр нийт 6373 шинэ хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *